Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх интерьер

Ажил бол хоёр дах гэр. Өндөр бүтээмжтэй, сэтгэл ханамжтай ажиллахад ажлын байрны дотоод зохион байгуулалт, уур амьсгал, өнгө төрх чухал нөлөөтэй.

Орчин үед ажлын бүтээмжийг цалин, урамшууллаар хөшүүрэгдэх уламжлалт арга барилаас илүүтэйгээр ажлын байрны тав тухтай орчиныг бүрдүүлж өгөх нь ажилтнуудыг урт хугацааны туршид бүтээлчээр ажиллахад нөлөөлдөг болжээ. Ажилтнуудынхаа тав тухтай ажиллах, сэргэх хэсэг, байршлаа сольж ажиллах, амрах зэрэг олон хэрэгцээг бүрдүүлсэн шийдлээр оффисоо зохион байгуулах нь тэдний бүтээмжийг даруй 20%-иар нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ.

Интерьерт зарцуулах хөрөнгийг үр ашиггүй зардал гэж харалгүй, бага өөрчлөлтөөр илүү бүтээмжийг хэрхэн бий болгох талаар дараах 5 шийдлийг хуваалцаж байна.

Гэрэлтүүлгээ тодруулаарай

Гэрэлтүүлэг нь хүний анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй ажиллах урам зоригийг бий болгодог интерьерийн чухал хүчин зүйл юм. Гэрэлтүүлэг муутай байх нь нүдийг ядраах, толгой өвтгөх, сэтгэл санааг тавгүй цочромтгой болгодог сөрөг талтай. Харанхуй бараан орон зай нь сэтгэл хямралыг үүсгэдэг ч гэж үздэг. Нэгдсэн оффисын хувьд гэрэлтүүлгээ хянах боломжгүй бол байгалийн гэрлийг түлхүү ашиглах, мөн нэмэлт гэрлийн эх үүсвэрийг төхөөрөмжөөр орлуулж орчноо бүрдүүлэх боломжтой.

Байгалийн мэт уур амьсгал

Хүн өөрөө байгалийн амьтан. Байгальд гарахад сэтгэл санаа тайвширч, хийж бүтээх эрч хүчийг нэмэгдүүлдэг. Иймээс оффис дотор яагаад байгалийн уур амьсгалыг бүрдүүлж болохгүй гэж. Арчилгаа бага шаарддаг тасалгааны том ногоон ургамлууд байршуулах нь интерьерт байгалийн өнгө аяс оруулахаас гадна уламжлалт оффисын орчинг илүү амьд болгож, стрессийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх таатай орчныг бүрдүүлдэг.

Өнгөөр тогло

Оффисын интерьерт эрч хүчтэй өнгө ашиглах нь сэтгэл зүй, тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Орчиндоо тохирсон ганц час хийсэн өнгө ч орон зайд нөлөөлж чадахаас гадна сэтгэл санааг илүү өөдрөг бодолд чиглүүлж, шантрахаас зайлсхийхэд тусалдаг байна.

Гэхдээ өнгө бүр тохиромжтой гэсэн үг биш. Жишээ нь хөх өнгө сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг бол ногоон өнгө хүнийг тайвшруулах нөлөөтэй гэж үздэг ч оффисын орчинд тохиромжгүй, хүний бүтээмжийг буруулдаг сул талтай байдаг. Өнгөөр тоглолт хийхдээ хана, таазаа бүхэлд нь өөрчлөх биш хэсэгчлэн өөрчлөх, өнгө зохицох тод декрацийн элментүүдийг ашиглаж болно.

Холбоотой нийтлэл: Интерьерийн байгууллагын сонгохдоо юуг анхаарах вэ?

Уйтгартай, нэгэн хэвийн оффисын аль нэг хэсэгт өнгөлөг, чөлөөт булан бий болгох нь ажилтнуудын шинэлэг, бүтээлч санааны уурхай болж чөлөөтэй сэтгэх нөхцлийг бүрдүүлэх давуу талтай байдаг. Brain storming хийдэг эсвэл түр амрах салхилах цэг, цай кофены завсарлага авдаг хэсгүүдийг оффисын орчноос ялгаж, хурц тод өнгөөр тоглолт хийх нь танай байгууллагын ажилтнуудын урам зоригийг сэргээж, ажилдаа дурлаж, урам зоригтой ажиллах хүслийг нэмэгдүүлэх нь лавтай.

Цэмцгэр орчныг бүрдүүл

Хүн бүр харилцан адилгүй орчинд ажиллаж дадсан байдаг. Гэвч нийтлэг шинжээр авч үзвэл ажлын талбарыг цэвэр, цэгцтэй байлгах нь бүтээмжийг мэдэгдэхүйц сайжруулдаг байна. Цэвэр байдлаас гадна тавилгуудын цэгцтэй байдал, эргономик хөдөлгөөний тооцоонд суурилсан хөдлөхөд саадгүй орон зайг бүрдүүлснээр ажлаа сатаарахгүй, чөлөөтэй хийх уур амьсгалыг бүрдүүлж, бүтээмжийг шинэ түвшинд авчрах болно.

Уйтгартай тавилга залхуу болгодог

Албан байгууллагын дотоод заслын чухал бүрэлдэхүүн хэсэг нь оффисын тавилга. Ихэнх компаниуд оффисын тавилгын ач холбогдлыг дутуу үнэлж, ердийн, тав тухгүй, тавилгуудыг сонгодог. Орчин үеийн оффис тавилгууд компанийн үнэ цэнийг тусгасан, эргономикийг шинэлэгээр шийдсэн ухаалаг байдал руу шилжиж байна. Оффистоо өнгөний зохицол, тав тухтай тавилга сонгох нь үр бүтээлтэй ажлын байр, бүтээмжийг нэмэгдүүлэх гэх мэт олон эерэг өөрчлөлтийг бий болгодог.

Та манай үйлчилгээний танилцуулга материалыг  татаж авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтрээрэй. 

Танилцуулга материал marvel