Ажлын орчны интерьер дизайн

Интерьер дизайны шийдлүүд танд хэр хүчтэй нөлөөлдөг вэ? Яг одоо та хүрээлэн буй орчиноо ажиглаарай. Таатай эсвэл таагүй мэдрэмжийн алийг төрүүлж байна вэ? Яагаад?

Энгийн засалтай үйлчилгээний газрууд болон оффисоор үйлчлүүлсэн иргэдийн сэтгэлж ханамж дундажаар 60% байдаг. Харин интерьер дизайны онцлог шийдэлтэй, байгууллагынхаа хэв маягийг дотор засалдаа шингээсэн үйлчилгээний газар, оффисуудаар үйлчлүүлсэн иргэдийн сэтгэл ханамж 90% хүрч нэмэгдсэнээс гадна гоо зүйн таашаалыг мэдэрч, дахин үйчлүүлэх сонирхол нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл интерьертээ хөрөнгө оруулах нь борлуулалтаа нэмэгдүүлж, бүтээмжээ өсгөх, хэрэглэгчээ татаж, борлуулалтаа нэмэгдүүлэх ухаалаг шийдвэр юм.

/ Эх сурвалж: McKinsey & Company буюу АНУ-ын менежмент, зөвлөх үйлчилгээний фирмийн судалгаа/

Интерьер, экстрьерийн ажлуудыг төдийлэн чухалчилж үздэггүй байсан цаг өөрчлөгдөж, интерьерт хөрөнгийг харамгүй зарцуулж, өөрийн гэсэн онцлогийг шингээсэн, цор ганц орчин бүрдүүлэх нь тухайн байгууллагын хэв маяг, нэр хүнд, өнгө төрхийг илэрхийлэх шинэ чиг хандлага, ухаалаг хөрөнгө оруулалтын хэв маяг болжээ.

Холбоотой нийтлэл: Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх интерьерийн 5 зөвлөгөө

Харин та байгууллагынхаа гол нөөц болсон ажилтнууд болон үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл хангалуун байх орчныг хэрхэн бүрдүүлсэн бэ?

Бид танд барилга байгууламжийг бетон карказнаас эхлэн түлхүүр гардуулж, хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л ажлыг цогцоор нь гүйцэтгэдэг, интерьерийн салбарт 10 гаруй жилийн туршлагатай MARVEL Design & Interior студийг танилцуулж байна.

Цахилгааны монтаж, гэрэлтүүлгийн холболт суурилуулалт, холбоо дохиолол, камер нэвтрэх систем, интернэт сүлжээний суурилуулалт болон дотор заслын бүх төрлийн ажлуудыг байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материалаар барилгын стандарт дагуу, чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг, барилгын бүх үе шатны ажлуудын жижиг хэсгийг ч үл орхиж, деталь бүрийг чанартай гүйцэтгэхийг эрхэмлэж ажилладаг MARVEL Design & Interior студийн мэргэжлийн ажилтнуудад оффис, ресторан, брэндийн дэлгүүр, үйлчилгээний салбартаа хийх хөрөнгө оруулалтаа итгэж, даатгаарай.

Сайн интерьер дизайн гэдэг нь сайн бизнес юм. -Томас Ватсон /IBM компаний CEO/

Та манай үйлчилгээний танилцуулга материалыг  татаж авахыг хүсвэл доорх холбоосоор нэвтрээрэй. 

Танилцуулга материал marvel