Марвел Дизайн & Интерьер нь үйл ажиллагаандаа барилгын стандартыг баримтлан, интерьер дизайны шинэлэг шийдлийг нэвтрүүлж, дотор заслын бүх төрлийн ажлыг цогцоор нь гүйцэтгэдэг, 10 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн байгууллага юм.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО.

Харилцагчийнхаа төсөөлөл, хэрэгцээ шаардлагыг хүлээлтээс нь давуулан биелүүлж, орчин үеийн интерьерийн шийдэл, дизайны хүчийг ашиглан, мэргэжлийн ур чадвараар урлаж үнэ цэнийг бүтээх нь бидний эрхэм зорилго юм.

УРИА

ИРЭЭДҮЙГ ЗАГВАРЧИЛНА

 

Харилцагчид

Бидэнд итгэл хүлээлгэж, хамтран ажилладаг харилцагчид, захиалагчид нь бидний эрхэмлэх үнэт зүйл юм.

Интерьерийн ухаалаг шийдэл

Архитектур, интерьерийн орчин үеийн, ухаалаг шийдлийг тасралтгүй эрэлхийлж, үйл ажиллагаандаа шинэ технологи, шинэлэг шийдлүүдийг байнга нэвтрүүлэх нь бидний эрхэмлэх чанар юм.

Чанарын бодлого

Сайн чанарын материал ашиглаж, ажилбар бүрийг стандартын дагуу нямбайлан гүйцэтгэж, үе шат бүхэнд чанарын бодлогыг баримтлан ажиллах нь бидний эрхэмлэх үнэт зүйл, давуу тал юм.

Ажилтнууд, Багийн ажиллагаа

Өндөр ур чадвартай, нямбай гүйцэтгэлтэй, үнэнч тууштай, мэргэжлийн ажилтнууд, тэдний бүтээлч багийн ажиллагаа нь бидний эрхэмлэх үнэт зүйл, давуу тал мөн.

Цогц үйлчилгээ

Дотор заслын ажлаас гадна, цахилгааны ил болон далд монтаж, интернет холбооны кабел, камержуулалт, дохиолол зэрэг холбогдох бусад ажлуудыг цогцоор гүйцэтгэдэг давуу талаа хадгалж, улам сайжруулах нь бидний эрхэмлэх үнэт зүйл юм.

Интерьер дизайны ухаалаг шийдлүүд нь объект болон оффис, үйлчилгээний талбайд ажиллаж буй ажилтан, үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд гоо зүйн таашаал өгч, тав тух, сэтгэл ханамжийг мэдрүүлж байдаг.

Бид захиалагчийнхаа хүсч буй орчныг сайн чанарын материал ашиглан, деталь бүрийг нямбайлан гүйцэтгэж, хүлээлтийг давуулан биелүүлэхийн төлөө ажиллаж, тухайн обьектод ажиллах ажилтны өндөр бүтээмжтэй ажиллах эргономик нөхцөлүүд, эрүүл ахуйн орчин зэрэг бүхий л талаас нь тооцоолж, танд зөвлөх болно.